Мэдээ мэдээлэл |
![]() |
“МИАТ” ТӨХК-Д 2019 ОНЫ ЗУНЫ НИСЛЭГИЙН ХУГАЦААНД ТҮР АЖИЛЛАХ АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛЧЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
2019-02-06
Тавигдах шаардлага:
- Англи хэлний мэдлэг: Англи хэлний ахисан-дунд (Upper-Intermediate)-аас дээш түвшний мэдлэгтэй байх. (TOEIC-ийн 500 эсхүл түүнтэй харгалзах IELTS, TOEFL, IBT-ийн оноотой байх)
- Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)
- Нүдний хараа сайн байх
- Гадаад дүр төрх өв тэгш, эрүүл, гоо зүйд нийцсэн байх
- Ил харагдах шивээс, сорвигүй байх
- Ажлын ачаалал даах, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, нягт нямбай зан чанартай байх
Биеийн өндөр:
- Эр: 175-185 см
- Эм: 165-175 см
Нас :
- Эрэгтэй, эмэгтэй: 21-25 (Жич: Гадаад улсад агаарын хөлгийн үйлчлэгч бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 25-30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах)
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
- Англи хэлний TOEIC /IELTS, TOEFL, IBT /-ийн шалгалтын онооны хуудас
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
- 9*12 хэмжээтэй бүтэн биеэр авхуулсан зураг 1 хувь, (Ажил хэрэгч хувцастай,засваргүй, сүүлийн 1 сарын дотор авхуулсанзураг)
Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2019 оны 02-р сарын 11-нээс 2019 оны 02-р сарын 18-ны өдрүүдийн /ажлын өдрүүдэд/ 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурьдсан хугацаанд авчирч өгнө үү.
Анкетийг ЭНД дарж авна уу.
Материалыг хүлээн авах хаяг:
МИАТ ТӨХК-ИЙН ХАЯГ: УБ хот, ХУД, 10 дугаар хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компаний төв байр
Холбоо барих утас: 7004-9958
![]() |
Онцгойлон: