Мэдээ мэдээлэл
Буцах
СУМЛАГЧ АВТОМАШИН 2 ШИРХЭГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2019-01-28

Огноо : 2019-01-28

МИАТ ХК нь эрх бүхий оролцогчдоос “Агаарын хөлгийн сумлагч машиныг түрээсийн гэрээгээр ашиглах түрээслэгчийг сонгон шалгаруулах”тухай битүүмжилсэн үнийн санал ирүүүлэхийг урьж байна.

1.Түрээслүүлэх эд хөрөнгийн товч танилцуулга

Агаарын хөлгийг сумлах зориулалт бүхий тусгай зориулалтын Tri-state R7000-J800 маркийн 1183УН,1184УН дугаартай автомашинууд нь 1999-10 дугаар сард АНУ-д үйлдвэрлэгдсэн  2000 оны 5-р сард ашиглалтад орж одоог хүртэл ашиглагдаж байна. Хөдөлгүүр нь 6 цилиндэр бүхий 8,2л-н багтаамжтай дизель хөдөлгүүртэй,26500 литрийн багтаамжтай ёмкосттой, түлш шахах бүтээмж-бага хаазанд-1100л/мин,өндөр эргэлтэнд-1600л/мин,түлшний насосны ажлын даралт 40,,50psi,Суудлын тоо-1,ӨНГӨ-Цагаан,Тоноглол бүрэн хэвийн ажиллагаатай,Аккумлятор-шинэ,Резинин дугуй 6ш-шинэ,Хувиарт техникийн үйлчилгээнд 2018-9-25нд орж торх цэвэрлэгээ хийгдсэн, хөдөлгүүр, явах эд анги, хөргөлтийн шингэн, тоормозны шингэн бүгд солигдсон, цэгэн тосолгоо хийгдсэн,тоолуурын баталгаат хугацаа 2018-10-1 ний өдөр дууссан тоолуур баталгаажуулаад ашиглахад бэлэн

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2019 оны 2-р сарын 13-ний 10.00 цагаас өмнө

Материал хүлээн авах хаяг

ХУД,10-р хороо Буянт-Ухаа 45, МИАТ ХК-ийн төв байр,Хангамж үйлчилгээний хэлтэс 101

Материал нээх хугацаа,хаяг байршил

2019 оны 2-р сарын 13-ний 10.30 минутанд ХУД,10-р хороо Буянт-Ухаа 45, МИАТ ХК-ийн төв байр,Хангамж үйлчилгээний хэлтэс 103

Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 машин өдөрт 5 тонноос багагүй хэмжээтэй сумлах үйлчилгээ хийх, 1 тонны ажлын хөлс 55,000 төгрөгөөс доошгүй,Авто-машиныг түлшээр хангахгүй

Түрээслүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

ИНЕГ-аас олгосон “Агаарын хөлгийн сумлах” үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй байх

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байх шаардлагатай.

Оролцогчоос шаардах материал

1.Хуулийн эдгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар

2.Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын мэдээлэл

3. Санхүүгийн чадварыг нотлох бичиг баримт/харилцагч банкны тодорхойлолт /

4. Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх / лавлагаа авчрах /

5.Ажиллах хүчний мэдээлэл,мэргэжилийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

6. Сумлагч машиныг түрээслэх үнийн санал

7. Түрээсийн гэрээний хугацааг 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.

8.Дулаан гражаар хангах

 

3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслэх хөрөнгийг МИАТ ХК-ийн авто баазад  ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын талаархи мэдээллийг доорхи хаягаар болон www.miat.comцахим хуудаснаас авна уу.

МИАТ ТӨХК

ХУД, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, МИАТ ХК-ийн төв байр, Хангамж үйлчилгээний хэлтсийн 103 тоот

Утас :70049860,факс : 70049919

Онцгойлон: