ОМ302 аялалын нислэгийн талаар
2018-12-21
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаар аялалын агаарын хөлөг БНСУ-ын Сөүл хотын Инчеон ОУНБ-аас орон нутгийн 13:56 цагт хөөрсний дараа техникийн дутагдал гарч, тус нисэх буудалд буцаж газардсан байна. Техникийн саатлын улмаас зорчигчдын тав тухыг алдагдуулсанд зорчигч, үйлчлүүлэгч Та бүхнээс хүлцэл өчье.
Техникийн дутагдалыг нарийвчлан тодорхойлж, арилгахаар шуурхай ажиллаж байна.
 |
|