Мэдээ мэдээлэл |
![]() |
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК зорчигчиддоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотын Кангнам дүүрэгт байрладаг City Airport агенттай хамтран ажиллаж эхэллээ. Эрхэм зорчигч та City Airport агентийн 1 дүгээр давхарт байрлах Бүртгэлийн цэгт бүртгэлээ хийлгэн, тээшээ өгч, суугчийн талоноо аваад, 2 дугаар давхарт байрлах Хилийн шалган нэвтрүүлэх цэгт Гадаад паспортоо шалгуулан хил нэвтрэх тамга даруулаад тусгай автобусаар шууд Инчён ОУНБ-д хүрнэ. Үүгээр ч зогсохгүй Та Инчён ОУНБ дах тусгай гарцаар шууд нэвтрэх болно. МИАТ ХК City Airport-той ийнхүү хамтран ажилласнаар зорчигчиддоо цаг хэмнэх, хотын төвд бүртгэлээ хийлгэж буй тул нисэх буудалруу хүнд ачаа тээж явахгүй байх боломжийг олгож байгаа юм. City Airport нь Инчён ОУНБ-ыг ашигладаг ихэнхи авиакомпаниудын зорчигч, тээшний бүртгэлийг хийдэг агент юм.
![]() |