Мэдээ мэдээлэл |
![]() |
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК Үндэсний их баяр наадмыг угтан олон улсын нислэгийн зарим чиглэлдээ хямдрал зарлалаа. Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ 227/228 аяллын 6 дугаар сарын 22, 29, 7 дугаар сарын 1, 4-ний өдрийн нислэгийн тасалбар 30 хувь, Улаанбаатар-Берлин чиглэлд 7 дугаар сарын 1, 4, 8-ны өдрийн нислэгүүдэд 15 хувь, Улаанбаатар Франкфуртын чиглэлд 6 дугаар сарын турш 30 хувь, 7 дугаар сарын 2-9-ний хооронд 20 хувийн хямдрал тус тус зарлаад байна. Түүнчлэн зорчигч үйлчлүүлэгчдийнхээ үнэгүй авч явах ачаа тээшэнд ч тодорхой урамшуулал зарлажээ. Тухайлбал, Франкфуртын бүх нислэг болон Бээжингийн чиглэлийн 6 дугаар сарын 22, 29-ны ОМ 227/228 аяллын нислэгийн энгийн ангилалын зорчигчид 30 кг ачаа, бизнес ангилалын зорчигчидод 40 кг ачаа үнэгүй тээвэрлэх урамшуулал олгож байна.
![]() |