Мэдээ мэдээлэл |
![]() |
МИАТ ТӨХК-ийн Мэдээллийн технологи, судалгааны хэлтэст Программ зохиогч инженер-4 ажилд сонгон шалгаруулж авна.
Үндсэн шаардлага:
v Программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
v Программчлалын аль нэг хэлийг маш сайн эзэмшсэн, системийн шинжилгээ хийх чадвартай
v Программ хангамжийн систем хөгжүүлж байсан туршлагатай
v 24 цагийн ээлжийн горимоор ажиллах боломжтой
v Ямар ч системд бие даан суралцах чадвартай
Тавигдах шаардлага:
v Мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан
v Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
v Хариуцлага хүлээх чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах
v Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
v Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой
Бүрдүүлэх материал:
v Анкет /Төрийн албан хаагчийн маягтаар/
v Ажилд орохыг хүссэн өргөдөл /Өөрийн намтар/
v Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
v Оршин суугаа хорооны тодорхойлолт
v Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
v Өмнө нь ажиллаж байсан албан газраас чөлөөлөгдсөн тушаал
v Цагдаагийн газрын тодорхойлолт
v Диплом, сертифкатын хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
v Цээж зураг 3%
Материалыг 2015 оны 6-р сарын 22-ны өдрийг хүртэл МИАТ ХК-ийн Төв оффисийн 105 тоотод Захиргаа, эрх зүйн хэлтэст 08:00~17:00 цагийн хооронд авчирч өгнө үү.
ХАЯГ:
Буянт Ухаа – 45,
“МИАТ” ТӨХК-ийн төв байр
Улаанбаатар 17120
Монгол Улс
Харилцах утас 7004-9958
Факс 976-11-7004-9919
![]() |