ОМ301 аяллын нислэгийн тухай
2015-04-07
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн Улаанбаатар Сөүл чиглэлийн ОМ301 дүгээр аяллын нислэгт техникийн саатал гарч зорчигчдын тав тухыг алдагдуулсанд МИАТ ХК зорчигч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье. “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 7-ны өдрийн 09:51 цагт хөөрсөн тус агаарын хөлөг шатахуун зарцуулалт жигд байгаа эсэхийг нягталж, баталгаажуулан нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд 10:53 цагт буцаж газардаад холбогдох журмын дагуу зохих арга хэмжээг авсан. ОМ301дүгээр аяллын нислэг аюулгүй хэвийн үргэлжилж, БНСУ-ын Инчён олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 14:37 цагт хэвийн газардсан байна.
 |
|