Мэдээ мэдээлэл |
![]() |
МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа
2024-11-06

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч, Star Alliance-ийн гишүүн Эйр Чайна ХК-тай хамтын түншлэлээ өргөжүүлэн Аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигчдод нислэгийн сонголтыг нэмэгдүүлэх, хоёр агаарын тээвэрлэгчийн нислэгийн сүлжээний холболтыг сайжруулж, нислэгийн цагийн хуваарийг илүү олон сонголттойгоор санал болгох зорилготой юм.
Мөн энэхүү гэрээний хүрээнд МИАТ ТӨХК нь Эйр Чайна ХК-ний Бээжин-Улаанбаатар-Бээжин, Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр, Эйр Чайна ХК нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бөгөөд энэ нь цаашдын илүү өргөн хэмжээний хамтын ажиллагааны суурийг тавьж байгаагаараа онцлог юм.
Мөн өчигдөр /2024.11.01/ болсон Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр хоёр агаарын тээврийн компанийн төлөөлөгчид цаашид дотоодын болон олон улсын нислэгийн сүлжээг тэлэх, газрын болон техникийн үйлчилгээний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талаар санал солилцлоо.
Эйр Чайна ХК 30 гаруй жилийн өмнө буюу 1991 онд Улаанбаатар чиглэлийн нислэгээ эхлүүлж байсан бол МИАТ ТӨХК нь 1989 оноос хойш Бээжин чиглэлд нислэг үйлдэж ирсэн.
MIAT Mongolian Airlines and Air China Announce Codeshare Agreement
MIAT Mongolian Airlines, the national flag carrier of Mongolia, and Air China Limited, a Star Alliance member and the flag carrier of the People’s Republic of China (PRC) signed a Codeshare Agreement on November 1, 2024.
The codeshare agreement will enable customers of both airlines to enjoy greater connectivity and improved options. Through the agreement MIAT Mongolian will be assigned as a marketing carrier on Air China’s Beijing -Ulaanbaatar-Beijing and Huhhot-Ulaanbaatar-Huhhot services, whereas Air China will be assigned as a marketing carrier on MIAT Mongolian’s Ulaanbaatar-Beijing-Ulaanbaatar and Ulaanbaatar-Guanzhou-Ulaanbaatar services.
During the signing ceremony, the delegates of both airlines discussed a wide range of cooperation possibilities such as further expanding the codeshare agreement to include beyond points on both domestic and international networks of the airlines and expanding cooperation on the sphere of ground handling and technical services.
Both airlines have remarked that this agreement signifies an important milestone in the cooperation between the two flag carriers since Air China Limited has served the market for more than 30 years since the induction of its Ulaanbaatar-Beijing route in 1991 and MIAT Mongolian has served the market since 1989.
![]() |
Онцгойлон: