Мэдээ мэдээлэл |
![]() |
НЯГТЛАН БОДОГЧ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА
2024-08-29

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомж, заавар журам стандартын дагуу хөтлөн явуулах, холбогдох хууль дүрэм, тушаал шийдвэрүүдийг удирдлага болгон ажиллана
Тавигдах ерөнхий шаардлага:
• Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
• Санхүүгийн тайланг цаг тухайд гаргаж удирдлагад тайлагнах
• НББ-г стандартын дагуу үр ашигтай хөтлөн явуулах чадвартай
• Санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
• Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй
• Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах
• Багаар болон бие даан ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
• Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах)
• Иргэний үнэмлэхний хуулбар; /e-mongolia-ийн лавлагаа байж болно/
• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
• Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
• Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;
• Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар
Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2024 оны 08-р сарын 26-ны өдрөөс 2024 оны 08-р сарын 30-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.
Материалыг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7004-9958
МИАТ ТӨХК
![]() |
Онцгойлон: