Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК CRJ-200 маягийн агаарын хөлгөөр орон нутгийн нислэг үйлдэнэ
2023-06-23

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2008 онд зогсоосон орон нутгийн нислэгээ дахин сэргээж энэ оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 8 аймгийн чиглэлд долоо хоногийн 1-3 удаагийн давтамжтайгаар тогтмол хуваарьт нислэг үйлдэхээр боллоо.

Орон нутгийн чиглэлийн зорчигчиддоо тав тухтай, хүртээмжтэй, шуурхай үйлчлэх зорилгоор ӨАБНУ-ын CEM AIR компаниас нойтон түрээсийн зарчмаар түрээслэн авсан CRJ-200 маягийн агаарын хөлөг  Чингис Хаан олон улсын нисэх буудалд 2023 оны 06 дугаар сарын 22-ны 19:54 цагт амжилттай газардлаа.  

Онцгойлон: