Мэдээ мэдээлэл |
![]() |
Монгол Улсын ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Richard T.Yoneoka нар 2023 оны 1-р сарын 24-ний өдөр “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэж, холбогдох хэлэлцээний тэмдэглэлд гарын үсэг зурлаа. МИАТ ТӨХК Үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд тус арга хэмжээнд ажиглагчийн байр суурьнаас оролцов.
Арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг аль болох ойрын хугацаанд эцэслэн байгуулахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр АНУ-ын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Ёнеока Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг ийнхүү үзэглэснээр хоёр орны агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, орчин үеийн, либерал агаарын харилцааг бий болгож байна гэээд АНУ нь Монгол Улсыг "Нээлттэй агаарын тээвэр"-ийн албан ёсны түнш гэж хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгох чиглэлээр Монголын төлөөлөгчидтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
![]() |