Мэдээ мэдээлэл |
![]() |
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аас Монгол улсаас БНХАУ руу зорчих иргэдийн эрүүл мэндийн код/эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас авах талаар доорх зохицуулалт хийгдэж, мэдэгдэл гаргасан өдрөөс хэрэгжиж эхлэсэн болно.
1. Нуклейн хүчлийн шинжилгээг (PCR) нислэг эхлэхээс 48 цагийн дотор 2 удаа өгдөг байсаныг 48 цагийн дотор 1 удаа өгдөг болгож өөрчлөлт оруулав.
2. Халдвар авсан иргэд, ойрын хавьтал иргэд, сэжигтэй тохиолдолын иргэдэд тавигддаг байсан халдвар хамгааллын тусгай шаардлагыг цуцалсан. Дээрх төрлүүдэд хамаарах иргэд энгийн иргэдийн адилаар нуклейн хүчлийн шинжилгээг (PCR) нислэг эхлэхээс 48 цагийн дотор 1 удаа өгнө.
3. Дамжин өнгөрөхөд тавигдах шаардлага. БНХАУ руу зорчихдоо дамжин өнгөрч байгаа иргэд нислэг үйлдэж эхлэх улс эсвэл дамжин өнгөрөх улсын аль нэгийг сонгон нуклейн хүчлийн шинжилгээг (PCR) хийлгэх, шинжилгээний хугацаа нь БНХАУ-руу зорчих нислэг эхлэхээс 48 цагийн дотор байх. Дамжин өнгөрөхдөө хүчинтэй хугацаа бүхий эрүүл мэндийн кодоор нислэгийн бүртгэлийг хийлгэнэ. БНХАУ-ын иргэн эрүүл мэндийн кодны хүсэлт гаргахдаа хүчинтэй хугацаа бүхий Монгол улсын виз болон оршин суухыг хавсаргахгүй байж болно.
Энэхүү мэдэгдэлтэй холбоотой нэмэлт мэдээллийг БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудаснаас авна уу
http://mn.china-embassy.gov.cn/chn/lsfw/tztx/202211/t20221113_10973459.htm
![]() |