Мэдээ мэдээлэл |
![]() |
Хонгконг чиглэлийн нислэгийн тийз 30 хувиар хямдарлаа
2022-11-21
МИАТ ТӨХК 2022 оны 11 дүгээр сарын 22, 25, 29-ний өдрийн Хонгконг чиглэлийн нислэгийн тийзийг 30 хувиар хямдарууллаа. Тус чиглэлийн тийзний үнэ 2211 Хонконг доллараас эхлэх юм.
Хонконг руу нэвтрэх болон нэвтэрсний дараах шаардлага:
- PCR тест шаардлагагүй.
- Сүүлийн 24 цагийн дотор хийсэн RAT буюу түргэвчилсэн тестийн сөрөг хариутай байх. (заавал лабораторит хийлгэсэн байх шаардлагагүй, өөрөө хийсэн тестний зураг байж болно.)
- Хонконгийн иргэд (хонконгийн пасспорт, оршин суух үнэмлэхтэй, урт хугацааны визтэй иргэдэд хамаарна) вакцины гэрчилгээ үзүүлэх шаардлагагүй
- 12 наснаас дээш бүх гадаадын иргэд Ковид – 19 вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээг англи эсхүл хятад хэл дээр( гар утсан дээр байж болно)
- Онгоцонд суухаас өмнө эрүүл мэндийн онлайн хуудас бөглөж ногоон өнгийн QR кодтой байх шаардлагатай. Дараах линкээр орж бөглөнө. ( www.chp.gov.hk/hdf )
- Test and Go хөтөлбөр – Ирж буй зорчигчид Хонконг ОУНБ дээр ковид 19 шинжилгээ өгөх ба хариу хүлээх шаардлагагүйгээр шууд явж болно.
- Ирж буй зорчигчид тусгаарлагдах шаардлагагүй бөгөөд 3 хоног бар, ресторан, усан сан, саун гэх мэт газраар орж болохгүй.
- Ирсэн зорчигчид нисэх буудал дээр болон хоёр хоногийн дараа Ковид 19-н шинжилгээ өгнө. Мөн 7 хоногийн турш өдөр бүр түргэвчилсэн шинжилгээ өгч Засгийн газрын хуудсанд интернетээр хариуг явуулж байна.
![]() |
Онцгойлон: