Мэдээ мэдээлэл
Буцах
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
2022-04-20

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК

Ажлын байрны нэр: Техникийн үйлчилгээний хэлтсийн механикч (Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга, байгууламжийн хэсэгт )

Ажлын байрны зорилго: Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга, байгууламж “Ангар”-ын сантехник, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээг хариуцан ангарын бэлэн байдлыг хангаж ажиллах зорилготой

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Ангарын эд анги, бүтцэд хийгдэх гагнуурын ажлыг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэх,
  • Ангарын сантехник дулааны шугам, сүлжээнд хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээ хийх,
  • Цахилгаан болон бусад төрлийн гагнуур хийх,
  • Ажлын байр, тоног төхөөрөмжийн ариг гамтай ашиглах, бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хариуцах,
  • Дэвшилтэд техник, технологийг судлан ажлын байрандаа нэвтрүүлэх

Тавигдах шаардлага:

  • Боловсрол: Тусгай дунд болон түүнээс дээш
  • Мэргэжил: Сантехник, гагнуурын хосолсон мэргэжилтэй
  • Тусгай шаардлага: Мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байх
  • Ур чадвар: Компьютер болон англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай байх, гагнуурчны үнэмлэх эзэмшсэн байх
  • Дадлага туршлага: Тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн дадлагад хамрагдсан байх, мөн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг - 3 хувь
  • Төрийн албан хаагчийн анкет "Маягт-1"-ыг бөглөсөн байх - 2019 онд батлагдсан
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
  • Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, уг ажлын байранд орохыг хүссэн гараар бичсэн өргөдөл
  • Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох Эрүүл мэндийн байгууллагын холбогдох шинжилгээний хариу эх хувиар

Холбоо барих, материал хүлээн авах газар:

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Утас: +976 7004 9958; +976 9915 5554

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн хооронд

Онцгойлон: