Мэдээ мэдээлэл |
![]() |
Япон Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ
2022-02-28
Япон Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ:
1. Хилээр нэвтэрсний дараах гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацааны өөрчлөлт

Монгол Улс зэрэг омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийгээгүй тохиолдолд Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байранд 3 хоног тусгаардагдах шаардлагатай. Уг байранд өгсөн шинжилгээний хариу сөрөг гарвал байрнаас гарч болно. Тусгаарлалтын байрнаас гарсны дараа гэрийн тусгаарлалт шаардлагагүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно)

Монгол Улс зэрэг омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол гэр болон буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай. Харин 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг хариу гарсан бол гэр болон буудалд тусгаалагдахыг шаардахгүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэшн)-аар Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.
2. Хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээ

- Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
- Япон болон англи хэлээр доорхи мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ
а) Овог нэр, б) Төрсөн он сар өдөр, в) Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, г) Вакцин хийлгэсэн өдөр, д) Вакцины тоо
- Доорхи вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ
-(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
-“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
-“AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
-“Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин,
-“Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин
(Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.)
- Доорхи вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ
(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
“Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин
3. Хилээр нэвтэрсний дараа олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах тухай


2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээ, “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага” зэргийн талаар(https://www.mhlw.go.jp/.../bunya/0000121431_00342.html)
Япон Улсын хилээр нэвтрэх үед шаардлагатай бичиг баримт, аппликэшний талаар(https://www.mhlw.go.jp/.../bunya/0000121431_00209.html)
![]() |
Онцгойлон: