Мэдээ мэдээлэл
Буцах
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2021-06-10

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 

Огноо: 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: “МИАТ” ТӨХК-ийн эзэмшлийн сонгогдсон талбай, өрөө тасалгааг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах;

“МИАТ” ТӨХК нь эрх бүхий оролцогчдоос “Танилцуулгад дурдсан талбай, өрөө тасалгааг түрээсийн гэрээгээр ашиглах түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө “МИАТ” ТӨХК-ийн Төв байр, Хангамж, үйлчилгээний хэлтсийн 105 тоот өрөөнд битүүмжилсэн материал ирүүлнэ.

  1. 1.    Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

-       Спорт заал -539 м.кв талбайтай. Хан-Уул дүүрэг, 10-р хороо, МИАТ ТӨХК-ийн Төв байрны ар талд 300м –ийн зайтай байрлах;

-       Цайны газрын зориулалтаар 58,8 м.кв талбай. Хан-Уул дүүрэг, 10-р хороо, МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын байранд байрлах нийт 244 м.кв (Үүнээс түрээс тооцох хэсэг нь 39,0+19,8=58.8м.кв )

Хоол бэлтгэлийн хэсэг 39,0 м.кв

Хоолны түүхий эд хадгалах өрөө 19,8 м.кв

Хоолны нийтэд үйлчлэх заал 169,0 м.кв

Коридор 16,2 м.кв

-       Албан тасалгааны зориулалтаар 215 тоот 54 м.кв талбайтай 2 тасалгаатай өрөө (37,2 + 16,8 = 54,0 м2) болон 218 тоот 85,8 м.кв талбайтай 3 тасалгаатай (34,8 + 18,0 + 33,0 = 85,8 м2) өрөөнүүд. Хан-Уул дүүрэг, 10-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын байранд байрлах;

 

  1. 2.    Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 45, МИАТ ТӨХК-ийн байр, Хангамж, үйлчилгээний хэлтсийн 107 тоот, Мэргэжилтэн Б.Мөнгөнчимэгт

Материал нээх хугацаа, хаягт байршил

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10:30 минутад

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ:

-       Албан тасалгааны зориулалтаар байрны түрээсийн доод үнэ 15,000 /арван таван мянга/ төгрөг.

-       Цайны газар, спорт заалны зориулалтаар байрны түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг

 

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Албан конторын зориулалттай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй.

 

Нийтийн хоол, катерингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай.

 

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  2. Үйл ажиллагааны танилцуулга, сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх
  3. Санхүүгийн чадварыг нотлох баримт /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ, санхүүгийн тайлан, бусад баримтаар нотлох,  (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар,
  4. Удирдах ажилтнуудын болон үйл ажиллагааг голлон гүйцэтгэх боловсон хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Нийтийн хоол, катеринг үйлчилгээний технологийн баримт бичиг. “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад зориулсан  хоолны цэс /иж бүрдэл хоол оруулах/
  6. Талбайн болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал.
  7. Түрээсийн гэрээний хугацаанд 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.

 

  1. 3.    Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийн өмч эзэмшигч нь “МИАТ” ТӨХК дээр очиж үзэх, зураг харах боломжтой бөгөөд сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг доорх хаягаар болон www.miat.com цахим хуудас болон  дараах хаяг, утасны дугаарт хандана уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, МИАТ ТӨХК-ийн төв байр, Хангамж, үйлчилгээний хэлтсийн 105 тоот өрөө. Утас: 70049860, 99995529

 

 

Онцгойлон: