"Монголын сайхан орон мөнгөн хөлгийн цонхоор" аяллын анхны зорчигчтой нислэг амжилттай боллоо
2020-11-05
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК хүндэт зорчигчиддоо зориулан монгол эх орныхоо байгалийн үзэсгэлэнг 5000 метрийн өндрөөс тольдох “Монголын сайхан орон мөнгөн хөлгийн цонхоор” агаарын аяллыг амжилттай зохион байгууллаа.

Тус аялал Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг агаараас тольдон харах боломжийг зорчигчдод олгож байгаа юм.

 |
|