Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК Австрали тив рүү нислэг үйлдлээ
2020-06-22

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК амжилттай гүйцэтгэлээ.

 

Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон түлш авах хугацаандаа тус хотод саатсан 29 иргэнийг нэмж аван нийт 262 иргэнийг эх орондоо тээвэрлэн авчирлаа

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа Австрали тив рүү үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.

Уг нислэгтэй холбоотой бүхий л зөвшөөрлийг авахад дипломат шугамаар дэмжлэг үзүүлсэн ИНЕГ, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд  талархал илэрхийлье.

 

Онцгойлон: