Мэдээ мэдээлэл
Буцах
“МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ХОЁР ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2020-03-25

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалт, Төрийн өмчийн хорооны “Төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ын 2, 3 дугаар зүйлийг үндэслэн             “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус хоёр гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.

 

Нэг. Тавигдах шаардлага:

1.1. Маркетинг, Бизнесийн удирдлага, Эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх; /Нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах/*

1.2. сүүлийн 5 жилд “МИАТ” ТӨХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ хамааралгүй байх;

1.3. компанитай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа хамааралгүй байх;

1.4. төлөөлөн удирдах зөвлөлийн бусад, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх;

1.5. компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх; /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/

1.6. нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх, нэр олгохуйц хувьцааны багц эзэмшдэггүй байх;

1.7. компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх;

1.8. компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх;

1.9. Компанийн засаглалын үйл ажиллагаанд төлөөлөл хэрэгжүүлэн ажиллаж байсан дадлага, туршлагатай бол давуу тал болно.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:

2.1. тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн;

2.2. төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байх;

 

Гурав. Бүрдүүлэх материал:

3.1.сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

3.2. өөрийг нь сайн мэдэх, олонд танигдсан 2 хүний гаргасан ажил байдлын тодорхойлолт

3.3. анкет; /ТАХ-ийн анкет/

3.4.боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээ;

3.5. иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн/

3.6. цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

3.7. нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ баталсан нотолгоо

3.8. нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

 

Дөрөв. Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ”ТӨХК-ийн Төв байр, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:7004-9852

 

Тав. Материал хүлээн авах хугацаа:

2020 оны 4  дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хүлээж авна.

 

Онцгойлон: