Мэдээ мэдээлэл |
![]() |
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор шинэ “Коронавирус”-ын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл БНХАУ-аас ирж буй болон тус улсаар дамжин өнгөрч буй гадаадын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоох, 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл Монгол Улсын иргэдийг БНХАУ руу зорчихийг хориглосонтой холбоотой Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/25 тоот тушаалыг үндэслэн МИАТ ТӨХК-ийн 3 дугаар сарын 2-ний өдрийг хүртэл Бээжин болон Хонгконг чиглэлийн нислэгүүд цуцлагдсан ба Монгол Улс руу ирэх Монгол иргэд, Гадаад руу явах гадаад иргэдийг тээвэрлэх зорилгоор цөөн тооны нислэг үйлдэх буюу Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд 2 дугаар сарын 6/13-ны өдрүүдийн OM223/OM224, Улаанбаатар-Хонг Конг-Улаанбаатар чиглэлд 2 дугаар сарын 4/10/15-ны өдрүүдийн OM297/OM298/OM2971/OM2972 дугаар аяллуудыг тус тус хуваарийн дагуу үйлдэнэ.
Зорчигчид нисэх онгоцны буудал руу явахын өмнө нислэгийн статусыг шалгана уу.
Чиглэл |
Нислэгийн дугаар |
Хугацаа |
Тайлбар |
Улаанбаатар-Бээжин |
OM223/224 |
2020 оны 3 дугаар сарын 2-ний өдрийг хүртэл |
Доорх нислэгээс бусад бүх нислэг цуцлагдсан |
Улаанбаатар-Хонг Конг |
OM297/298/2971/2972 |
||
Улаанбаатар-Бээжин |
OM223/224 |
2 дугаар сарын 6/13-ны өдөр нислэг үйлдэнэ. |
|
Улаанбаатар-Хонг Конг |
OM297/298/2971/2972 |
2 дугаар сарын 4/10/15-ны өдөр нислэг үйлдэнэ. |
Тийзтэй холбоотой хийх өөрчлөлтийн мэдээлэл:
- Тийз худалдан авсан зорчигчдод шимтгэл, хураамж авахгүйгээр буцаалт хийнэ
- Өдөр солих хураамжаас чөлөөлнө (Тарифын зөрүүг төлнө)
- 2 сарын 1-ний өдрөөс өмнө худалдан авсан тийзэнд хамаарна.
- Хамаарах чиглэл: Бээжин, Хонг Конг
- МИАТ ТӨХК-ийн Мэдээлэл, лавлагааны тасгийн 333-999 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Хил Хамгаалах Ерөнхий газраас гаргасан мэдээлэл: http://bpo.gov.mn/content/365
![]() |