Мэдээ мэдээлэл |
![]() |
ХЯТАДАД ТАРХААД БУЙ ВИРУСЫН ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Хятадад шинээр гараад байгаа вирусын халварт өвчны тархалт өргөжиж байна. Одоогоор өвчтөнүүдтэй харьцаж байсан хэд хэдэн эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд нас барсан хүний тоо 6 байна. Эрүүл мэндийн ажилчид өвчилсөн нь уг вирусын хүнээс хүнд тархах тархац урьд таамагдаж байснаас хялбар болохыг харуулж байгаа бөгөөд Хятадын засгийн газар болон дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг вирусыг 17 жилийн өмнө гарсан САРС-тай (уг вирусын тархацаас 800 хүн нас барсан) жишиж үзэж байна. Эрүүл мэндийн байгууллагууд нь вирус тархахын хэрээр улам хүчтэй болох магадлалтайг мэдэгдсэн.
Австралийн Үндэсний Их сургуулийн профессорын үзэж буйгаар Хятадын цагаан сар эхэлж буйтай холбогдуулан, хүмүүс аялах нэмэгдэхийн хэрээр вирусын тархалт ихсэнэ гэж үзэж байна. Мөн уг вирусын тархалт хэдийн Хятадаас гадны орнуудад дамжсан нь асуудлыг улам хүндрүүлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг вирус нь хүнээс хүнд хялбар тархаж байгааг зарласан бол Шинхуа агент 15 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс нэг өвчтөний биеийн байдал хүнд байгааг мэдэгдсэн.
Хятадын Засгийн газар өвчний тархалтаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд өвчин анх гарсан Ухан мужид тахлын онцгой байдал зарласан бөгөөд ард иргэддээ өвчин гарсан энэ үед Хятадын шинэ жилээр гэр гэртээ байх аялалд гарахгүй байх талаар анхааруулсан зөвлөгөөг өгч байна.
Хятадад одоогоор 300 гаран хүнд уг вирус илэрсэн бөгөөд Бээжин, Шанхай, Тианжин, Зэжиан, Хэнан, Жианши, Гуандун, АНУ, Тайвань, Өмнөд Солонгос, Япон болон Тайландад мөн уг вирус илэрсэн. Дэлхий даяар эрүүл мэндийн байгууллагууд вирусын халдварын шинжилгээ эхлэснээр өвчлөлийн тоо эрс нэмэгдэж байна. Одоогоор азийн орнуудаас гадна Америкийн гол гол онгоцны буудлууд хяналтаа нэмэгдүүлээд байна. Уг вирусын тархалттай холбоотой 1 дүгээр сарын 22-нд дэлхийн эрүүл мэндийн байгууллага хуралдах ба уг хурлаар олон улсын эрүүл мэндийн онцгой байдал зарлах эсэхийг шийдэх болно. Хэрэв онцгой байдал зарлавал Хятад руу орж гарахад хязгаарлалт тавигдах болно.
Энэхүү вирусын тархалт агаарын тээврийн салбарт нөлөөлж буй нь 17 жилийн өмнө гарсан САРС-ын тархалттай шууд холбоотой. Тухайн үед САРС-ын халдвартай нэг зорчигч олон улсын нислэгт хамт онгоцонд зорчиж байсан зорчигчдод вирус тарааснаар уг вирус олон улсад хурдацтай тархсан тохиолдол гарсан. Тиймээс ч олон улсад онгоцны буудлуудад хатуу хяналт тавьж байна.
Хятадад вирусын тархалт гарснаар тус улсын inbound, outbound аялал жуулчлалд хамгийн их нөлөө үзүүлнэ гэж олон улсын валютын биржээс таамаглаж байна. Эм, эмийн үйлдвэрийн хувьцаа 10 хувийн өсөлттэй байгаа бол агаарын тээвэр, аялал жуулчлалын компаниудын хувьцаа бууралттай байна. Мөн биржээс уг вирусын тархалтаас хамааран шинэ жилийн үеэр аялагчдын тоо буурснаар тээвэрлэлт багасна гэж үзэж байсан.
- Air China Хонг Конгийн бирж дээр 7.1 хувийн бууралттай хаасан бол Шанхайд 4.1 хувийн бууралттай зах зээл хаасан.
- China Southern Airlines болон China Eastern Airlines дээрх 2 бирж дээр 2.6 хувийн бууралттай зах зээл хаасан.
- CITS болон Utour 3 хувийн бууралттай зах зээл хаасан.
Мэдээллийн эх сурвалж: Bloomberg Asia
Тайлбар бичсэн: Маркетингийн мэргэжилтэн П.Мөнхзул
![]() |