Мэдээ мэдээлэл |
![]() |
Огноо: 2019 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: МИАТ ТӨХК-ийн эзэмшлийн сонгогдсон талбай, өрөө тасалгааг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах
МИАТ ТӨХК нь эрх бүхий оролцогчдоос “Танилцуулгад дурдсан талбай, өрөө тасалгааг түрээсийн гэрээгээр ашиглах түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Шалгаруулалтанд оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагаас өмнө МИАТ ТӨХК-ийн Төв байр, Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөөнд битүүмжилсэн материал ирүүлнэ.
1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
- 4 м.кв - кофе шопын зориулалттай талбай /Ажилчдын цайны газрын заалан дотор байрлана. Хаяг: ХУД, 10-р хороо, Буянт –Ухаа, МИАТ ХК-ийн Төв байр/
- 7 м.кв – агуулах, техникийн зориулалттай өрөө. /Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хуучин конторт байрлана. Хаяг: ХУД, 10-р хороо, Буянт-Ухаа, Чингис хаан ОУНБ-ын хамгаалагдсан бүс/
- 8 м.кв – агуулах, техникийн зориулалттай өрөө. /Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хуучин конторт байрлана. Хаяг: ХУД, 10-р хороо, Буянт-Ухаа, Чингис хаан ОУНБ-ын хамгаалагдсан бүс/
- 55 м.кв– цайны газрын зориулалттай байр /Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт байрлана. Хаяг: ХУД, 10-р хороо, Буянт-Ухаа, Чингис хаан ОУНБ-ын хамгаалагдсан бүс/ Түрээсийн гэрээ байгуулахаар шалгарсан компани нь МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын ажилчдад нийтийн хоолоор үйлчлэх гэрээ байгуулж ажиллана. Энэхүү гэрээ байгуулах тохиролцоонд хүрээгүй эсвэл цуцлагдах нөхцөлд түрээсийн гэрээ хамт цуцлагдана.
- 50.05 м.кв – албан конторын зориулалттай 2 тасалгаа бүхий өрөө. Хаяг: ХУД, 10-р хороо, МИАТ ТӨХК-ийн Төв байрны дэргэдэх хуучин контор
- 539 м.кв – спорт заал. Хаяг: ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн Төв байрны ард 300м
- 235 м.кв – цайны газрын зориулалттай, тоног төхөөрөмжтэй. /Талбайн түрээс дээр тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ нэмэгдэнэ. Хаяг: ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн Төв байр/. Түрээсийн гэрээ байгуулахаар шалгарсан компани нь МИАТ ХК-ийн нисэх бүрэлдэхүүн, ажилчдад нийтийн хоолоор үйлчлэх гэрээ байгуулж ажиллана. Энэхүү гэрээ байгуулах тохиролцоонд хүрээгүй эсвэл цуцлагдах нөхцөлд түрээсийн гэрээ хамт цуцлагдана.
- 265.3 м.кв– катеринг, хоол үйлдвэрлэлийн зориулалттай. Хаяг: Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт/ Хаяг: ХУД, 10-р хороо, Буянт-Ухаа, Чингис хаан ОУНБ-ын хамгаалагдсан бүс/
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Эд хөрөнгө түрээслүүлэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг /Агуулах, спорт заалны зориулалтын байрны түрээсийн доод үнэ/ |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Албан конторын зориулалттай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Нийтийн хоол, катерингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл |
Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай. |
Оролцогчдоос шаардах материал |
|
12. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг МИАТ ТӨХК дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын талаархи мэдээллийг доорх хаягаар болон www.miat.com цахим хуудаснаас авна уу.
МИАТ ТӨХК
ХУД, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, МИАТ ХК-ийн Төв байр, Хангамж үйлчилгээний хэлтсийн 103 тоот. Утас: 70049860, Факс: 70049919
![]() |