Мэдээ мэдээлэл |
![]() |
“МИАТ” ТӨХК-ИЙН АГААРЫН ХӨЛГИЙН 2-Р НИСГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
2019-12-01
“МИАТ” ТӨХК-ийн нислэгийн үйл ажиллагаагаа өргөжиж байгаатай холбогдуулан агаарын хөлгийн 2-р нисгэгч сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- ИНЕГ –аас олгосон коммерын нисгэгчийн үнэмлэхтэй байх
- Нислэгийн бодит 1500 цагтай байх
- Англи хэлний түвшин ИКАО –ийн 4 дүгээр түвшин ба түүнээс дээш байх
- Олон хөдөлгүүрт онгоцны зэрэглэлтэй байх
- ИНЕГ –аас авдаг сэтгэл зүйн шалгалт өгсөн байх
- Хэрэглэлийн нислэгийн зэрэгтэй байх
- ИНЕГ –аас олгодог эрүүл мэндийн 1 ангиллын хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх
- Аливаа осол зөрчилд холбогдоогүй байх
- Ажлын ачаалал даах, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, нягт нямбай зан чанартай байх
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх
(www.miat.com хаягнаас татаж авах)
- Боловсролын гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нисгэгчийн үнэмлэх, гэрчилгээний хуулбарууд
- 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
Материалыг “МИАТ” ТӨХК-ийн Төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 105 тоотод 2019.12.15-2020.01.10-ны өдрүүдийн 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурьдсан хугацаанд авчирч өгнө үү.
Материалыг хүлээн авах хаяг:
МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, БУЯНТ-УХАА 45, 17120
Холбоо барих утас: 70049519,
![]() |
Онцгойлон: