Мэдээ мэдээлэл |
![]() |
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалт, Төрийн өмчийн хорооны “Төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ын 2, 3 дугаар зүйлийг үндэслэн МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
1. Эдийн засаг, Санхүү, Инженер, Аялал жуулчлалын чиглэлээр боловсролын зэрэгтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх; /Нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах/
2. Сүүлийн 5 жилд МИАТ ТӨХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх; /Одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамраарахгүй/
3. Компанитай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх,
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх,
5. Компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/,
6. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх, нэр олгохуйц хувьцааны багц эзэмшдэггүй байх,
7. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх,
8. Компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх,
9. Зам, тээвэр, Аялал жуулчлал, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлийн салбарт ажиллаж байсан дадлага, туршлагатай бол давуу тал болно.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:
- Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн,
- Төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн,
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
2. Өөрийг нь сайн мэдэх, олонд танигдсан 2 хүний гаргасан ажил байдлын тодорхойлолт,
3. Анкет, /ТАХ-ийн анкет/
4. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээ,
5. Иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн/
6. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
7. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ баталсан нотолгоо,
8. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:
Улаанбаатар хот, Буянт-Ухаа, МИАТ ХК-ийн Төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 105в тоот өрөө /ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:7004-9852/
Материал хүлээн авах хугацаа:
2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүлээж авна.
![]() |