Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК ХБНГУ-ын Берлин Бранденбург ОУНБ-тай хамтран ажиллана
2018-12-04

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК ХБНГУ-ын Берлин Бранденбург олон улсын нисэх буудалтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус Санамж бичигт МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Берлин Бранденбург олон улсын нисэх буудлын Тэргүүлэгчдийн Ерөнхий Хорооны Комиссын дарга Проф.д-р. Инж. Енгелберт Лутке Далдруп нар гарын үсэг зурав. Энэ үеэр талууд харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор нэг нэгэндээ дэмжлэг үзүүлэх, үзүүлж буй үйлчилгээгээ хөгжүүлэхэд хүчин чармайлтаа нэгтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү санамж бичиг нь тус хоёр байгууллагын хамтын ажиллагааг болон түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилгын нотолгоо болох юм.

Онцгойлон: