Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК нойтон түрээсийн нислэгээ амжилттай гүйцэтгэлээ
2018-09-25

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн Б-737-800 агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн БНЧУ-ын Travel Service компанид нойтоно түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд энэ сарын 24-нд эх орондоо ирлээ. “МИАТ” ТӨХК тус компанид агаарын хөлгөө сүүлийн дөрвөн жил дараалан ийнхүү нойтон түрээсийн гэрээгээр түрээслүүлж байгаа бөгөөд энэ удаа европын 50 гаруй чиглэлд нислэг үйлдсэн байна. “МИАТ” ТӨХК агаарын хөлгөө нойтон түрээсийн гэрээгээр түрээслүүлснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болгоод зогсохгүй, европын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь манай улсын агаарын тээврийн салбарын нэр хүндийг олон улсад өргөсөн явдал боллоо. Нойтон түрээс нь агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн цэвэр үр ашигтай байхаас гадна үндэсний агаарын тээвэрлэгчээр дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчилж байгаа нэг хэлбэр юм.

Онцгойлон: