Зорчигчдыг Улаанбаатарт бүрэн авчирлаа
2016-05-03
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Ховд – Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал саатсантай холбогдуулан зорчигчдыг Улаанбаатар хотод Аэромонголиа ХХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэх ажлыг шуурхай зохион байгууллаа.
Эхний 48 зорчигчид 5 дугаар сарын 4 буюу өнөө өглөө 5:45 цагт, дараагийн 42 зорчигч 8:45 цагт Улаанбаатар хотод ирсэн байна.
 |
|