Миль зарцуулах :: Суудлын зэрэглэл ахиулах

Хөтөлбөрийн гишүүн нь өөрийн хуримтлуулсан милиэ ашиглан энгийн зэрэглэлийн тасалбараа бизнес зэрэглэлд ахиулан ашиглах боломжтой.

Суудлын зэрэглэл ахиулахад анхаарах зүйлс

  • Зөвхөн МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг үндсэн чиглэлүүдийн тасалбарын зэрэглэлийг ахиулах боломжтой.
  • Суудлын зэрэглэл ахиулсан тасалбар нь анхны тасалбарын хүчинтэй хугацаа болон буцаах, өдөр өөрчлөх нөхцөл, журмыг дагаж мөрдөнө.
  • Суудлын зэрэглэл ахиулсан тасалбарыг ашиглаагүй буцаалт хийх үед милийн хадгалагдах хугацаа нь хөтөлбөрийн журмын дагуу дуусаж устах байсан тохиргоогоороо устсан тохиолдолд тус милийг ямар ч нөхцөлд сэргээхгүй.
  • 2-оос дээшхи насны хүүхдэд насанд хүрсэн хүний миль зарцуулалттай адил тооцогдоно.

Суудлын зэрэглэл ахиулах боломжгүй тохиолдлууд

  • Хөнгөлөлттэй тасалбар (50% буюу түүнээс дээш),
  • 30%-иас бага миль хуримтлагдах суудлын ангилалууд,
  • Тухайн өдрийн бизнес зэрэглэлийн суудал дүүрсэн,

Суудлын зэрэглэл ахиулахад зарцуулах миль хэмжээ

Улаанбаатар
(- аас / руу )

Энгийн -> Бизнес
/нэг талдаа 50% тооцно/

Бээжин

12000

Сөүл

20000

Шанхай

25000

Бусан

30000

Осака

28000

Хонг Конг

30000

Гуанжоу

30000

Токио

30000

Бангкок

46000

Пукет

46000

Хо Ши Мин

46000

Москва

46000

Истанбул

55000

Франкфурт

62000

Суудлын зэрэглэл ахиулах

Мэдээлэл лавлагааны төв

+976 11 333999 болон bluesky@miat.com холбогдон хүсэлтийг гаргах ба хүлээн авснаас хойш ажлын 1-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ.

Тасалбар түгээврийн төв

Өөрт ойр байрлах МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээврийн төв дээр очиж хүсэлтийг гаргах ба хүлээн авснаас хойш ажлын 1-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ.