Хүний нөөц :: Нээлттэй ажлын байр

МИАТ ТӨХК-ийн Мэдээллийн технологи, судалгааны хэлтэст Программ зохиогч инженер-4 ажилд сонгон шалгаруулж авна.

 

Үндсэн шаардлага:

  • Программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Программчлалын аль нэг хэлийг маш сайн эзэмшсэн, системийн шинжилгээ хийх чадвартай
  • Программ хангамжийн систем хөгжүүлж байсан туршлагатай
  • 24 цагийн ээлжийн горимоор ажиллах боломжтой
  • Ямар ч системд бие даан суралцах чадвартай

Тавигдах  шаардлага:

  • Мэргэжлээрээ хоёроос  доошгүй жил ажилласан
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
  • Хариуцлага хүлээх чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн маягтаар/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /Өөрийн намтар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  • Өмнө нь ажиллаж байсан албан газраас чөлөөлөгдсөн тушаал
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Диплом, сертифкатын хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • Цээж зураг 3%

 

Материалыг 2015 оны 6-р сарын 22-ны өдрийг хүртэл МИАТ ХК-ийн Төв оффисийн 105 тоотод Захиргаа, эрх зүйн хэлтэст 08:00~17:00 цагийн хооронд авчирч өгнө үү.

 

ХАЯГ:

Буянт Ухаа – 45,
“МИАТ” ТӨХК-ийн төв байр
Улаанбаатар 17120
Монгол Улс
Харилцах утас : 7004-9958
Факс : 976-11-7004-9919

Онцгойлон: