МИАТ ХК :: Мэндчилгээ

Эрхэм хүндэт танаа 

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн вэб хуудсаар хамт олныхоо нэрийн өмнөөс эрхэм тантай мэндчилж байгаадаа баяртай байна.

                1956 оны 6 дугаар сарын 1 нд Сайд нарын зөвлөлий тогтоол гарч 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр буюу Ардын хувьсгалын 35 жилийн ойн өмнөхөн Бөхөг цагаантолгойгоос Ховд, Хөвсгөл, Дорнолын чиглэлд “АН-2” онгоцоор зорчигч, шуудан тээврийн анхны тогтмол нислэгүүд хийж эхэлсэн нь өнөөгийн “МИАТ” компанийн баялаг түүхийн эхлэл байсан юм.

                 Яг одоо Монгол эх оронд маань дэлгэр зун айлчлан, амарч аялахад тохиромжтой улирал үргэлжилж байна. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэнд зориулан бид энэ жил нислэгийн сүлжээгээ өргөтгөн БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан руу 6 дугаар сарын 22 ны өдрөөс эхлэн долоо хоногт 2 өдөр шууд нислэг үйлдэж эхэллээ.                Түүнчлэн арилжааны банкуудтай хамтран нислэгийн тийзийг  зээлээр борлуулах шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг 7 дугаар сард нэвтрүүлэх гэж байна. 

                 Манай хамт олон нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх зорилгоор нислэг үйлдэж буй цэгээс цааших цэгүүд рүү аль нэг агаарын тээврийн компанийг түшиглэн тэдний сүлжээг ашиглан зорчигчдыг эцсийн цэгт нь  хүргэх зорилгоор Хонгконгийн Cathay Pacific компанитай код хуваах гэрээ байгуулан аялалын дугаар хамтран эзэмшиж нислэг үйлдэхээр хамтын ажиллагаа эхлүүлснийг дуулгахад таатай байна. 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс борлуулалтаа эхлэх бөгөөд зорчигч та манай Улаанбаатараас Хонгконг чиглэлийн нислэгээр дамжин Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн, Энэтхэгийн Шинэ Дели болон Сингапур руу МИАТ компаний ОМ гэсэн аялалын дугаараар зорчих боломж бүрдэх юм. Мөн эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонконгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна.

               Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо IATA байгууллагаас 2 жил тутамд хийгддэг IOSA /IATA Operational Safety Audit/ буюу Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын ээлжит шалгалтыг бид энэ зун өгөхөөр хичээн ажиллаж байна. Өмнөх удаагийн шалгалтуудад манай хамт олон 100 хувийн амжилт үзүүлж, дэлхийн төвшинд хүрсэн аюулгүй найдвартай үйлчилгээг зорчигч танд үзүүлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг билээ. Уг шалгалтаас гадна Газрын үйл ажиллагааг шалгах  ISAGO  (IATA Safety Audit for Ground Operations) болон Европын Холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг EASA -ийн агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагад хийдэг шалгалтыг тус тус өгч өмнөх амжилтаа бататгахаар зорьж байна.

              2017 онд бид компанийхаа цаашдын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд зорчигч, үйлчлүүлэгчдэд хандсан үйлчилгээг цогцоор нь сайжруулахаар “Үйлчилгээний чанар, стандартын жил” болгон хичээн ажиллаж байна. Энэ хүрээнд тав дугаар сараас эхлэн манай бүх чиглэлд хоолны цэс шинэчлэгдсэн байгааг хэлхэд таатай байна. Хэрвээ танд манай компаний үйлчилгээтэй холбоотой асуулт,  нислэг, суудал захиалга, тасалбартай холбоотой мэдээлэл хэрэгтэй бол (976) 11-333-999 лавлах утаснаас 24 цагийн турш  мэдээлэл авах боломжтойг сануулья.

                 Монгол үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийг сонгон үйлчлүүлдэг эрхэм зорчигч танд хамт олныхоо өмнөөс дахин талархалаа илэрхийлье.

 

Та бүхний аян зам өлзийтэй байх болтугай

 

Хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Төмөрбаатарын ТАМИР 

 

Онцгойлон: