Тусгай үйлчилгээ :: Гэрийн тэжээвэр амьтан

МИАТ ХК нь зөвхөн гэрийн тэжээвэр нохой, муурыг тээшний зөвшөөрөгдөх хэмжээ- нээс хэтрэхгүй тохиолдолд бүртгэгдсэн болон гар тээш хэлбэрээр тээвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.

Суудал захиалга

Суудал захиалгад гэрийн тэжээвэр амьтан авч явах тухай зохих AVIH/PETC кодыг, гэрийн тэжээвэр амьтны савтайгаа бохир жин, савны савны урт х өргөн х өндөр 3 талын хэмжээс баталгаажсан байна.

Бичиг баримт

Зорчигч нь орох болон дамжин өнгөрөх орнуудын шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэх ба эрүүл мэндийн бичиг /гэрийн тэжээвэр амьтан хээлгүй болохыг тодорхойлсон байх/, галзуугийн вакцин хийлгэсэн тодорхойлолтыг суудал захиалга хийх болон нисэх буудалд бүртгэл хийхэд үзүүлнэ. БНСУ, Япон зэрэг улсууд галзуугийн вакцины хариуг гэрийн тэжээвэр амьтны биед суулгасан чип дээрээс уншуулж байж тухайн улсад оруулах шаардлагатай тул зорчих улсуудын шаардлагыг сайтар судална уу.

Гар тээш хэлбэрээр агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэх:

  • Тухайн гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 5 кг – аас хэтрэхгүй, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 115 см–ээс хэтрэхгүй.
  • Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.

Суудал захиалга их байгаа тохиолдолд бүртгэлийн явцад таны гэрийн тэжээвэр амьтныг агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх магадлалтайг анхаарна уу.

Бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх:

  • Гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 32 кг, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 158 см-ээс хэтрэхгүй байна.
  • Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.

Нэг саванд 2 хүртэл гөлөг, муурын зулзага байж болох ба савандаа чөлөөтэй хөдөлж, байрлаж болохоор байна.

Дагалдах хүнгүй аялж буй хүүхдэд гэрийн тэжээвэр амьтан авч аялахыг зөвшөөрөхгүй.

Зорчигчийн авч яваа гэрийн тэжээвэр амьтныг үнэгүй тээвэрлэх тээшний жинд хамааруулахгүй ба тусгай тарифаар тээвэрлэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай Мэдээлэл, лавлагааны хэсгийн 976-11-333999 утаснаас лавлана уу.

 

/*
Онцгойлон:
*/