Тусгай үйлчилгээ :: Дамнуургатай зорчигч

Нислэгийн туршид эрүүл мэндийн шалтгаанаар дамнуурган дээр хэвтэн зорчих шаардлагатай бол нислэг эхлэхээс 3 хоногийн өмнө захиалга өгсөн байна. Эрүүл мэндийн хуудас маягтыг дагалдах эмчээр бөглүүлнэ.

Маягтанд зорчигчийг агаараар тээвэрлэхэд хүндрэл, аюулгүй гэж тодорхойлсон тохиолдолд зорчигчийг тээвэрлэх боломжтой.

Эрүүл мэндийн хуудас маягтыг эндээс авна уу.

Суудал захиалгад STCR код оруулсан байна.

Эмнэлэгийн тэргээр нисэх буудалд нэвтрэх шаардлагатай бол зорчигчийн зүгээс эмнэлэгийн тэрэг бэлдэх, явах болон буух нисэх буудалд эмнэлэгийн тэрэг нэвтрэх зөвшөөрлийг авах зэрэг зохицуулалтуудыг хийсэн байх ба энэ тухай тээвэрлэгчид мэдэгдэнэ.

Тариф

Дамнуурга бэхлэхэд 10-15 суудал эзлэх ба дамнуургатай зорчигчийн тарифийг 6 суудлаар тооцно.

Зорчигч урсгал их буюу суудал захиалга 75-аас их байх үед дамнуургатай зорчигчийн захиалгыг хүлээн авахгүй. Мөн нислэгийн туршид хүчилтөрөгч тасралтгүй хэрэглэх бол зорчигчийг тээвэрлэлтэнд хүлээн авахгүй.

Онцгойлон: