Гишүүдийн анхааралд :
Аяллын мэдээ :: Авч явахыг хориглох зүйлс
Зорчигчдын анхааралд
Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, камер, агаарын хөлгийн бүхээгт авч орохыг зөвшөөрсөн урсдаггүй баттерей бүхий зөөврийн компьютер зэрэг үнэт эдлэлээ гар тээшинд авч орохыг зөвлөж байна. Ийм эд зүйлс алдагдах, гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцахгүй болно.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрт зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт :

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Онцгойлон: