Тээш :: Спортын хэрэгсэл

Спортын хэрэгсэл

Гольфийн хэрэгсэл/Гольфийн иж бүрдэл

Нэг гольфийн  иж бүрдэлд нэг гольфийн цүнх, нэг цохиур ба гольфийн гутлууд багтана.

Гольфийн нэг иж бүрдэл нь 23кг (50lb)-с хэтрэхгүй бол нэг ширхэг тээшний хамт үнэгүй тээвэрлэнэ.  Харин 23кг (50lb)-с 32 кг (70lb) хооронд жинтэй бол жин хэтэрснээр төлбөрийг тооцож авна. Гольфийн иж бүрдэлийг үнэгүй тээвэрлүүлэхдээ заавал суудал захиалгын системд SSR-р мэдээллийг оруулсан байна. Мэдээллийг SSR-р оруулаагүй тохиолдолд нэг ширхэг тээш гэж үзэн илүү тээшний хураамжийн дагуу төлбөрийг тооцож авна. 

 

                                                           

Цана, Снөүборд-ийн хэрэгсэл буюу иж бүрдэл

Цанын хэрэгсэлд  нэг хос цана, хос цанын таяг, нэг хос цасны гутал багтах ба эсвэл нэг ширхэг цасны гулсуур /snowboard/ гутлын хамт, усны цанын /water ski/ иж бүрдэл зэргийг тооцно.

Дээр дурьдсан нэг иж бүрдэл хэрэгслийг 23кг (50lb)-с хэтрэхгүй бол нэг ширхэгт тооцох ба үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээнд багтсан бол хураамж тооцогдохгүй. Харин 23кг (50lb)-с 32 кг (70lb) хооронд жинтэй бол жин хэтэрснээр төлбөрийг тооцож авна.

 

Унадаг дугуй

Нэг зорчигч зохих ёсоор  нэг баглаж боосон нэг унадаг дугуй (аялалын болон уралдааны зориулалттай,  нэг суудалтай моторгүй) зөвшөөрнө.

Дөрөөг салгаж, жолоодох бариулыг хажуу тал руу нь эргүүлж байрлуулан дөрөө болон бариулыг хуванцар хөөс болон гялгар материлаар баглаж, цаасан хайрцаганд хийсэн байна.

3 талын хэмжээс нь 50см*90см*200см-ээс хэтрэхгүй байна.

  

Загас барих хэрэгсэл

Зохих ёсоор багласан загас барих хэрэгсэл /2-оос илүүгүй загасны уурга, нэг дамар, нэг загас  барих шүүрэн тор, нэг хос загасны  гутал ба нэг хос загасны багажны хайрцгаас бүрдэнэ.

Дээр дурьдсан нэг иж бүрдэл загасны хэрэгсэл нь нэг ширхэг тээшинд тооцогдох бөгөөд үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээнд багтсан бол үнэгүй тээвэрлэнэ. Хэрэв багтахгүй бол илүү тээшний хураамжаар төлбөрийг тооцож авна.

Хоккейн хэрэгсэл 

Зохих ёсоор багласан иж бүрдэл / хоккэйн хэрэгсэл бүхий цүнх, 2 ширхэг цохиур/ -ийг 23кг-аас хэтрэхгүй тохиолдолд 1 ширхэг тээш гэж үзнэ.

Хэрвээ жин илүү гарсан тохиолдолд илүү тээшний хураамжийн дагуу төлбөрийг тооцож авна. 

Агаарын теннисийн хэрэгсэл    

Зохих ёсоор багласан иж бүрдэл / теннисийн хэрэгсэл бүхий цүнх, 2 ширхэг цохиур/ -ийг 23кг-аас хэтрэхгүй тохиолдолд 1 ширхэг тээш гэж үзнэ.

Хэрвээ жин илүү гарсан тохиолдолд илүү тээшний хураамжийн дагуу төлбөрийг тооцож авна. 

Скейтборд

1 ширхэг скейтборд нь 23кг-аас хэтрэхгүй бол 1 ширхэг тээш гэж үзэх ба үнэ төлбөргүй тээвэрлэнэ. Жин нь хэтэрсэн тохиолдолд илүү тээшний хураамжаар тооцно. 

Бусад спортын хэрэгсэл

Хэрэв жижиг/дунд болон том хэмжээний нэг иж бүрдэл  спорт хэрэгсэл нь үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээснээс хэтэрсэн тохиолдолд илүү тээшний хураамжийг тооцож төлбөрийг авна.

Онцгойлон: