Мэдээ мэдээлэл
Буцах
АХЗҮГ НЬ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН “MRO ASIA-PACIFIC 2015” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО
2015-11-13


 МИАТ” ХК-ны Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар  өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад зохион    байгуулагдсан Азийн бүсийн Техник Үйлчилгээний  байгууллагуудын олон улсын үзэсгэлэн яармагт 2 дахь  удаагаа амжилттай оролцлоо. 

 Агаарын хөлгийн засвар үйлчилгээний зах зээлд 2014 оны  байдлаар дэлхийн хэмжээнд 62,0 тэрбум ам.доллар эргэж  байгаагаас Азийн бүс нутагт 27 орчим хувь буюу 16,7  тэрбум ам.доллар болж байна. Судалгаанаас харахад ирэх  10 жилийн хугацаанд азийн бүс хамгийн хурдацтайгаар өсч  агаарын хөлгийн тоо 7150-аас 11370 хүртэл 4200 орчмоор  ам.доллар болохоор байна.

 Үзэсгэлэнгийн үеэр Japan Airlines (B767-300 44ш, В737-800  50ш), Lion Air (В737-800 30ш, В737-900 71ш), Vietjet (A320-  200 22ш), Jetstar Pacific (A320-200 10ш), New Gen (В737-  400 4ш, В737-800 2ш), Asian Atlantic Airlines (B767-300 2ш)  зэрэг авиа компаниудын төлөөлөгчидтэй тусгайлан уулзаж  бүс нутгийн хэмжээнд байгууллагын үйл ажиллагааг  сурталчилан таниулж шинэ хэрэглэгч, шинэ зах зээлд хүрэх  алхам хийгээд зогсохгүй, зах зээлийн чиг хандлага,  өрсөлдөгч байгууллагуудын судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, салбарын тэргүүн туршлага зэрэгтэй танилцсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Онцгойлон: