Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2015-11-05

Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монголын агаарын тээвэрлэгчдийн холбооны хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, Зам, тээврийн сайд М.Зоригт, ИНЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, Монголын агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Нямбаяр нар гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг байгуулснаар Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, агаарын тээврийн эдийн засгийн бодлогыг тухайн үеийн нөхцөлтэй уялдуулан шинэчилж, тогтвортой хөгжлийн суурийг тавих, нисэхийн мэргэжлийн боловсон хүчний бодлогыг тодорхойлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг боломжит өртгөөр хангах зарчимд тулгуурласан төрийн хяналт зохицуулалтыг бий болгох юм. Түүнчлэн орон нутгийн агаарын тээврийг тогтворжуулах, Хөшигтийн хөндий дэх шинэ нисэх буудлын нислэг тээвэрлэлтийн бүтцийг тодорхойлох, Буянт-Ухаа нисэх буудлыг хэрхэн ашиглах, мэргэжлийн нисэгч, инженерүүдийг тогтвортой ажиллуулах, нисэхийн мэргэжлийн боловсон хүчний халаа сэлгээ, томилгооны зөрчлийг арилгах тал дээр дээрх талууд нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: http://mrt.gov.mn

Онцгойлон: