Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Тамир томилогдлоо
2015-10-22

МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлаар Төмөрбаатарын Тамирыг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо. Т.Тамир нь 1980 онд төрсөн, Унгарын Будапешт хотын Бизнесийн сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгсөж, Итали, НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд олон улсын эрх зүйн магистр зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2004 оноос эхлэн ТЕГ, АТГ болон МИАТ компанийн Хонконг дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байгаад ийнхүү МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. 

Онцгойлон: