Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ХК-ийн хамт олон “1000 төгрөг” сайн үйлсийн аянд нэгдлээ
2015-10-15

“25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд нэн шаардлагатай байгаа арьс зүсэгч автомат төхөөрөмж, хиймэл арьс болон донор арьсыг хадгалдаг хөргөгчийг дагалдах хэрэгслийн хамт авч өгөх зорилгоор “1000 төгрөг” сайн үйлсийн аянг эхлүүлээд байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн хамт олон  тус сайн үйлсийн аянд нэгдэж байна.

Нийт 110 сая төгрөг цуглуулж байж Түлэнхийн тасагт зайлшгүй хэрэг болоод байгаа Арьс зүсдэг лазер болон арьсны донор хадгалах хөргөгч авах юм. Ингэснээр түлэгдэлтээс болж шаналж эндэж байгаа олон мянган хүүхдэд тусалж чадах ба заавал гадаадад очиж өндөр үнээр эмчлүүлэх шаардлагагүй болох юм.

 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

 Хандивын данс:

Хаан банк: 5077353961

Голомт банк: 3305102570
ХХБ: 452587362
Төрийн банк: 106900461020
Харилцах утас: 88116238
Хүлээн авагчийн нэр: А.Намуужин

Онцгойлон: