Мэдээ мэдээлэл
Буцах
ОМ301/302 аяллын нислэгийн тухай
2015-09-15

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн  ОМ301/302 дугаар  аяллыг үйлдэхээр төлөвлөгдсөн агаарын хөлөгт техникийн саатал гарч, нислэгийн хуваарьт хөөрөх цаг хойшилж зорчигчдын  тав тухыг алдагдуулсанд зорчигч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье.  

“Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудлаас энэ сарын 16-ны өдөр буюу өнөөдөр орон нутгийн цагаар 09:45-д хөөрөх  байсан В767-300 JU-1011 агаарын хөлөгт техникийн саатал гарсан тул дээрх аяллыг  В737-800 агаарын хөлгөөр өнөөдөр 14:00 цагт үйлдэхээр боллоо. Агаарын хөлгийг сольсноор  суудлын тоо цөөрсөн тул зарим дамжин явах зорчигчдыг Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 дугаарт аялал болон Эйр Чайна, Кореан Эйр компанийн нислэгээр явуулахаар болсон байна.

Манай инженер техникийн ажилтнууд нислэгийн өмнөх агаарын хөлгийн техникийн бүрэн бүтэн байдлын үзлэгээр дээрх техникийн саатлыг нислэг үйлдэхээс өмнө буюу газарт  илрүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж чадсан байна.

9-р сарын 16-ны өдрийн Улаанбаатар – Сөүл чиглэлийн хуваарьт нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг хүргүүлж байна.

 

 

Онцгойлон: