Мэдээ мэдээлэл
Буцах
EASA-аас МИАТ ХК-ний Техникийн Газрыг 120 стандараар шалгаж, өндөр үнэлгээ өгөв
2015-08-19

Европын Холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг EASA нь агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагад үйл ажиллагааны зөвшөөрлийг EASA Part 145, EASA Part М  дүрмүүдийн хүрээнд олгодог ба түүнийг жилд нэгээс хоер удаа хийгдэх баталгаажилтын аудитаар байгууллагын гүйцэтгэлийг дүгнэдэг болно. Тус байгууллагаас 2015 онд төлөвлөгдсөн МИАТ ХК-ийг шалгах  хоер дахь баталгаажилтын аудитыг энэ сарын 10-13-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

EASA Part 145, EASA Part М дүрмүүдээр байгууллагын аюулгүй ажиллагаа хангалт, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хоер төрлөөр баталгаажуулдаг болно. Нэгт, байгууллагын үйл ажиллагааны үндсэн заавар, журмууд нь EASA-ийн өөрчлөгдөж буй дүрмийн заалтууд болон тэдгээрийг даган гарсан гарын авлагад заагдсан аргачлалд нийцсэн эсэхийг тулган шалгах, хоерт, зөвшөөрөгдсөн зааврын хүрээнд үйл ажиллагаагаа бүрэн гүйцэтгэх чадварыг тогтоох.

Энэ удаад Франц Улсын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн удирдах байгууллага DGAC, EASA-ийн инженерингийн байгууллагуудын хяналтын нэгжийн ахлах аудиторуудаас бүрдсэн баг манайд томилогдон ажилласан болно.

Манай байгууллагад шалгалтын дүнгээр өндөр үнэлгээ өгч (120 гаруй стандартаар шалгуулж), компанийн мэргэжлийн удирдлагын зүгээс болон түүний шууд удирдлага доор ажилладаг аюулгүй ажиллагаа, чанарын тогтолцооны нэгжээс сүүлийн хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг өндрөөр сайшааж үнэлсэн болно. Үүнд, дүрмийн үндсэн шаардлага болох барилга байгууламжид тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан (ангаарын шалны гадар будгийн шийдэл), хөдөлмөр хамгааллын хувцас хангалт г.м. зүйлсээс гадна гадаадын бусад орнуудын төрийн хяналтын байгууллагуудас гэрчилгээжсэн байдлыг (агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын шаардлагуудыг ханган Бермуд Улсын бүрэн хэмжээний гэрчилгээ олгосон, Турк Улсаас шинээр гэрчилгээ олгосон зэрэг) мөн тэмдэглэсэн болно.

МИАТ ХК EASA-аар гэрчилгээжснээс хойш 10 жилийн хугацаанд 30 гаруй удаа дотоод гадаадын 5 компанийн агаарын хөлгүүдэд их бага хэмжээний засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэж, манай орны нисэхийн салбарт томоохон хувь нэмэр оруулсаар байна.  

Онцгойлон: