Мэдээ мэдээлэл
Буцах
МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСГЭГЧДИЙН ХОЛБОО АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2015-08-05

Дэлхийн 100 гаруй орныг энгээндээ нэгтгэсэн Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нисгэгчдийн холбооны /IFALPA/ Ази, номхон далайн бүсийн ээлжит хурал манай улсад 8-р сарын 4-нөөс 6-ны хооронд боллоо.  Уг хуралд олон улсын нисэгчдийн холбооны Ази номхон далайн бүсийн 17 гишүүн улсаас Австрали, БНХАУ, Хонг Конг, БНЭУ, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Пакистан, Сингапур, Шри Ланк, Бангладеш, АНУ, Канад зэрэг 15 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон юм. Ээлжит хурлаар бүс нутгийн  нисгэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн туршлага солилцож, бүсийн хэмжээнд тулгараад буй аюултай ачаа, тээврийн зохицуулалт, осол зөрчлийг шалгадаг төрийн байгууллагуудтай нисгэгчдийн эрхийг зөрчихгүйгээр хамтран ажиллах, өсөн нэмэгдэж буй агаарын тээврийн урсгалын зохицуулалт болон нисгэгчдэд өгдөг цаг уурын мэдээллийн чанар зэрэг сэдвээр санал солилцон зөвлөмж тайлан гаргаж төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлдэг аж. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нисгэгчдийн холбооны Ази номхон далайн бүсийн ээлжит хурлыг анх удаа манайд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тус хуралд Монгол Улсын Зам, тээврийн яамыг төлөөлж Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан, Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Б.Урантөгс, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын дарга М.Эрдэнэбатмөнх нар оролцлоо. Дашрамд дурдахад,  IFALPA нь өдгөө 100 гаруй улсын Нисгэгчдийн холбоог нэгтгэсэн 100,000 гаруй гишүүнтэй дэлхийн томоохон холбоодын нэг юм. IFALPA-ийн төв оффис нь Канад улсын Монтреал хотод байрладаг бөгөөд гишүүн холбоодыг Африк болон Дундад Ази, Карибийн болон Өмнөд Америк, Ази болон Номхон далай, Европ, Хойд Америк гэж таван бүсэд хуваадаг байна. 

Онцгойлон: