Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК-ИЙН АХЗҮГ ТУРКИЙН ИНУГ-ЫН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ АВЛАА
2015-07-30

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь БНТУ-ын Иргэний Нисэхийн Удирдах Газрын  SHY-145 дүрмийн шаардлагыг хангаж 2015 оны 7-р сарын 10-ны өдөр зөвшөөрөгдсөн Техник үйлчилгээний байгууллагын  TR.145.F.0040 тоот гэрчилгээг авлаа. МИАТ ТӨХК-ийн АХЗҮГ болон  Turkish Airlines компани нь 2013 онд хамтын ажиллагааны гэрээг анх байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд Турк улсын бүртгэлтэй В737-600/700/800/900 маягийн агаарын хөлгүүдийн  СТАНБУЛ-УЛААНБААТАР-СТАНБУЛ чиглэлийн нислэгийн “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь шугамын техник үйлчилгээний үед зөвхөн дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран ажилладаг байсан. Тус зөвшөөрлийн дагуу манай АХЗҮГ нь Турк улсын бүртгэлтэй В737-600/700/800/900 маягийн агаарын хөлгүүдэд шугамын техник үйлчилгээний үед дутагдал арилгах ажлыг гүйцэтгэхээс гадна техник үйлчилгээний ажлыг бүрэн хэмжээнд гүйцэтгэн гэрчилгээжүүлэх эрхтэй болж хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж байна

Онцгойлон: