Мэдээ мэдээлэл
Буцах
БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ
2015-07-10

ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН 809,
АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙ,ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

 Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн удирдлага, хамт олон зорчигч үйлчлүүлэгч Та бүхэндээ Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлж байна.

 МИАТ ТӨХК БНСУ-ын “Easter Jet” авиакомпанийн HL8205 болон HL8289 бүртгэлийн дугаартай Боинг В737-700/800 агаарын хөлгүүдийн хүнд хэлбэрийн үйлчилгээг  анх удаа нэг зэрэг амжилттай хийж гүйцэтгэсэн бахархам амжилтаар Үндэсний их баяр наадмаа угтаж байгаагаа зорчигч Та бүхэндээ дуулгахад таатай байна.

 Сарын газрыг өдрөөр, өдрийн газрыг цагаар товчлон агаарын төмөр хүлгээр Монгол түмнээ зорьсон газар нь саадгүй, ая тухтай хүргэхийн төлөө МИАТ компанийн хамт олон бүхий л сэтгэл, хичээл зүтгэлээ зориулан ажилладаг билээ.

Хүлэг морьд нь хурдан

Бөх нь хүчтэй

Харваачид нь мэргэн

Монгол түмэн минь сайхан наадаарай

 

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК

Онцгойлон: