Мэдээ мэдээлэл
Буцах
АХЗҮГ НЬ ХОЁР В737-700/800 МАЯГИЙН АГААРЫН ХӨЛГҮҮДИЙН ХҮНД ХЭЛБЭРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГЭН ЗЭРЭГ АНХ УДАА ГҮЙЦЭТГЭЛЭЭ
2015-07-09

МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар БНСУ-ын “Easter Jet” авиакомпанийн HL8205 болон HL8289 бүртгэлийн дугаартай Боинг В737-700/800 агаарын хөлгүүдийн хүнд хэлбэрийн үйлчилгээг 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 8-ны хооронд нэгэн зэрэг амжилттай хийж дуусгалаа. Тус ажил нь Боинг В737 агаарын хөлгийн 8 жил, 12 жилийн давтамжтай үзлэг шалгалт, өөрчлөлтийн ажлууд, задаргаа оношлогоо ихтэй томоохон ажил байсан төдийгүй МИАТ компанийн ангарын багтаамжийг бүрэн хэмжээгээр ашиглаж, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олны хүчин чадал, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, нөөц бололцоо, ажлын зохион байгуулалт зэргийг сорьсон анхны томоохон шалгалт болсон байна. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер техникийн ажилтнууд энэхүү томоохон ажлыг үйлчлүүлэгчийнхээ  итгэл найдварыг алдалгүй гэрээт хугацаанд нь чанарын өндөр үзүүлэлттэйгээр дуусгаж чадлаа.  

Онцгойлон: