Мэдээ мэдээлэл
Буцах
Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ 136 дугаарт аяллын тухай
2015-07-02

2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 дугаарт аяллын агаарын хөлөг Москва хотын “Шереметьево” ОУНБ-д газардаж зогсоолд орсоны дараа агаарын хөлгийн зүүн хойд хаалгыг онгойлгох үед нөөц гулсуур задарч, зохих журмын дагуу хураан авч хэвийн байдалд оруулснаар  тус нислэг 4 цаг 13 минут саатсан. “Шерметьево” ОУНБ-аас орон нутгийн цагаар 00:38 цагт хөөрч, Улаанбаатар хотын  “Чингис Хаан”  ОУНБ-д 12:12 цагт газардсан байна. Дээрх дутагдлаас хамаарч Москва-Улаанбаатар чиглэлд аялах 52 зорчигчийг Москва хотод үлдээсэн бөгөөд зорчигчдын  Улаанбаатарт ирэх зохицуулалтыг дараах байдлаар хийлээ.

-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн аяллаар 11 зорчигч,

 -Аэрофлот компанийн Москва-Улаанбаатар чиглэлийн аяллаар 11 зорчигч,

-Эйр Чайна компанийн Москва-Бээжин-Улаанбаатар чиглэлийн аяллаар 27 зорчигч.

 Манай компани үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах үүднээс Москва хотод үлдсэн зорчигчдод  хоол хүнс, унаа, байраар үйлчилсэн бөгөөд эрхэм зорчигч Та бүхний тав тух, цаг хугацааг алдагдуулсанд гүнээ хүлцэл өчье. 

Онцгойлон: