Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
“МИАТ”ХК-НЫ АХЗҮГ БНСУ-ЫН EASTAR JET КОМПАНИЙ В737-800 АГААРЫН ХӨЛГИЙН ХҮНД ХЭЛБЭРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2014-09-24

“МИАТ” ХК-ны Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар нь Бүгд Найрамдах Солонгос улсын “Eastar Jet” авиа компанитай 2 Боинг     В737-800 агаарын хөлгийн хүнд хэлбэрийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээг 2014 оны 9-р сарын 11 өдөр байгуулсан.

Тус гэрээний дагуу эхний Боинг В737-800 агаарын хөлөг “4000CY+5000CY+10Y” ажлын багц бүхий С хэлбэрийн техник үйлчилгээг гүйцэтгүүлэхээр 9-р сарын 15-нд хүрэлцэн ирлээ.

“Eastar Jet” компани нь 2007 байгуулагдсан, Боинг В737-700 болон -800 маягийн нийт 8 агаарын хөлөгтэй БНСУ-ын хувийн агаарын тээврийн компани бөгөөд АХЗҮГ-ын хүнд хэлбэрийн техник үйлчилгээний гадаадын хоёр дахь үйлчлүүлэгч компани болж байна.

 

АХЗҮГ – Техникийн Маркетингийн хэсэг

Онцгойлон: