Мэдээ мэдээлэл
Буцах
Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч үүсэл, хөгжил, ирээдүй-90 жил
2015-05-26

 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Ю-13” агаарын хөлгийг Улаанбаатар хотын Консулын дэнжид хүлээж авсан онцгой үйл явдал тохиосноос хойш 90 жил өнгөрчээ. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК 90 жилийн ойн баярын арга хэмжээгээ тавдугаар сарын 22-ны баасан гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгууллаа. Баярын арга хэмжээний хүрээнд агаарын замд мөрөө үлдээсэн МИАТ ХК-ийн үе үеийн агаарын хөлгүүдийн үзэсгэлэн, “Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч-90 жил” баримтат кино, “Дүүлэн дүүлэн ниснэ” дуу болон “Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч үүсэл, хөгжил, ирээдүй” номын нээлт болж иргэний агаарын тээврийн салбарын хамт олон анхны үзэгч, сонсогч, уншигч боллоо. 

 “МИАТ” ТӨХК-ийн түүх 1956 онд  ЗХУ-аас (хуучин нэрээр) Ан-2 агаарын хөлөг 5-ыг авч иргэний нислэгийн үүрэг гүйцэтгэсэнээр эхэлдэг. Улмаар 1993 онд “МИАТ” нэгтгэлийг ИАТУЕГ-ын бүтцээс салгаж хувьцаат компани болгох түүхэн шийдвэр гарснаар 100 хувь төрийн өмчит МИАТ ХК албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр МИАТ ХК олон улсад нэр хүндтэй АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн Боинг 767, Боинг 737 агаарын хөлгүүдээр Бээжин, Хонг Конг, Токио, Осака, Сөүл, Берлин, Франкфурт, Москва зэрэг хотууд руу тогтмол нислэг үйлддэг, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлаараа хэдийн  дэлхий түвшин хүрсэн, үйлчилгээний чанараараа олон улсад гурван одны зэрэглэлтэй томоохон компани болсон байна.

МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Жаргалсайхан:

“Их ойн өдрүүдэд бид туулсан замын ололт амжилтаа дурсан санаж, одоодоо бодитой дүн шинжилгээ хийж, ирээдүйгээ оновчтой тодорхойлох нь бидний зорилт билээ. Бид ойрын 20 жилд хийж хэрэгжүүлэх ажлынхаа бизнес төлөвлөгөөг гаргасан. Гадаад дотоодын авиа компаниуд, аялал жуулчлалын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэхийг зорьж байна. Манай компани Европ руу 5 дугаар сарын 16-наас нойтон түрээсийн гэрээгээр нислэг үйлдэж байна. Ирэх намар Канад, Венесуэл зэрэг орны сонгон шалгаруулалтад орохоор төлөвлөсөн. Цаашдаа Зүүн өмнөд Азийн орнууд руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр Монголын авиа компанийн гадаадад таниулах том сурталчилгаа болох юм. Үүний зэрэгцээ агаарын хөлгийн засварын баазтай, боловсон хүчин сайтай болсон. Өмнө нь зөвхөн өөрийнхөө онгоцны засвар үйлчилгээг хийж байсан бол одоо гадаадын онгоцыг засдаг боллоо.

 

 

Онцгойлон: