Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
“МИАТ-ын өдөр” нээлттэй өдөрлөг
2015-05-17

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр энэ сарын 25-нд тохионо. МИАТ ХК 90 жилийн түүхэн ойг угтаж 5 дугаар сарын 16-ны бямба гаригт  компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “МИАТ-ын өдөр” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, салбарынхаа баярыг харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ тэмдэглэлээ.  Өдөрлөгийн үеэр нисэх онгоцны загварын үзүүлбэр, “Нэг сая мод” хөтөлбөрийг дэмжин 200 ширхэг улиас тарих, компанийн ажилчдын флаш моб бүжгийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үзүүлбэрээс гадна рок попын дуучдын тоглолт боллоо.

“МИАТ-ын өдөр” нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг нээж  МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “ МИАТ ХК-ийн түүх бол Монгол Улсад Иргэний агаарын тээврийн салбар үүсч хөгжсөн түүхтэй салшгүй холбоотой. Манай компани байгуулагдсанаасаа хойш үндэсний агаарын тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Иймээс “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хүрээнд МИАТ ХК-д Үндэсний агаарын тээвэрлэгч статусыг албан ёсоор олгосон нь манай хамт олны хүч хөдөлмөр юм. Бид их ойн баярын ажлын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Өнөөдөр болж буй энэхүү өдөрлөг нь МИАТ компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилготойгоос гадна өнгөрсөн хугацаанд манай компани нислэгийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажилласан талаараа нийтэд ил тод тайлагнаж байгаа юм.”  хэмээн хэллээ.

Мөн энэ үеэр МИАТ ХК-ийн Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б. Баасанцогт, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Д.Оюундэлгэр нар компанийн ололт амжилт, цаашдын зорилтын талаар товч илтгэл тавьлаа.

Хүрсэн түвшингээ тодорхойлж хүрэх өндөрлөгөө тогтоосон 90 жил бол манай салбарын үе үеийн нийт хамт олон болон ахмадуудын маань нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, мэдлэг оюуны үр дүн,  зорчигч үйлчүүлэгчдийн маань  чин халуун сэтгэлийн үрээр бүтсэн түүхэн цаг хугацаа юм. 

Онцгойлон: