Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ХК агаарын хөлгөө БНЧУ-д нойтон түрээсийн гэрээгээр түрээсэллээ
2015-05-13

МИАТ ХК түрээсээр ашиглаж байгаа 189 хүний суудал бүхий “Boeing 737-800” агаарын хөлгөө БНЧУ-ын Тravel Service компанид энэ оны 5 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд нойтон түрээсийн журмаар түрээслүүлэхээр харилцан тохирсон байна. Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч  агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь  зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл МИАТ ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм. Дээрх гэрээний дагуу МИАТ ХК-ийн нисэгч, инженер, үйлчлэгч,нислэгийн хяналт зохицуулалтын ажилтнуудаас бүрдсэн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Чех улсыг энэ сарын 12-ны өдөр зорилоо. Энэхүү гэрээний хүрээнд Boeing 737-800 агаарын хөлгөөр Европ, Хойд Африк болон ОХУ-ын 38 чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Travel Service компани нь нийт 17 агаарын хөлөгтэй бөгөөд 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Чех улсын  агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм.

Онцгойлон: