Мэдээ мэдээлэл
Буцах
“Нисэгчийн дуу”-г хэн сайн дуулах вэ?
2015-05-06

Уралдааны зорилго: Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Нисэгчийн дуу”-г агаарын тээврийн салбарын залуу үеийнхэнд хоногшуулан үлдээх болон залуу дуучдын урын санг арвижуулах зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байна.

Уралдаан явуулах журам: Орон нутаг болон төр, нийслэлийн театр чуулгуудад ажиллаж байгаа дуучид, дуулаачын сургуульд суралцаж байгаа оюутнууд оролцохоос гадна дуулах авъяас, сонирхолтой хүмүүс өөрсдийн хүсэлтээр оролцоно.

Уралдаан  хоёр шаттай бөгөөд дуучид эхний шатанд өөрийн урын сангаас нэг дууг чөлөөт сонголтоор дуулна. Эцсийн буюу хоёр дахь шатанд дуучид “Нисэгчийн дуу”-наас гадна өөрийн сонголтоор нэг дууг хөгжимтэй дуулах ба шүүгчид зөвхөн “Нисэгчийн дуу”-нд оноо өгнө. Дуучид тайзны хувцастай байх шаардлагатай.

Шалгаруулах журам:  Уралдааныг мэргэжлийн дуучид оролцсон шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж оноогоор дүгнэн шалгаруулна. 

Шүүгчид уралдаанд оролцож байгаа дуучдыг дуугаа хэрхэн амьдруулж, үзэгчдэд хүргэж байгаа болон дуулах ур чадварыг харгалзан шүүнэ. Мөн шүүгчид зарим байрыг олгохгүй байх, хуваан олгох, нэмэх хасах эрхийг бас эдэлнэ.

Шагналын сан: 1-р байр – Өргөмжлөл,  1,000,000 төгрөг

                             2-р байр – Өргөмжлөл,  800,000 төгрөг

                             3-р байр – Өргөмжлал, 600,000 төгрөг

                             Тусгай шагнал -/3/ -  270,000 төгрөг

Ивээн тэтгэгч: МИАТ ХК,   ИНЕГ

Зохион байгуулагч: Монголын концертын төв

 

Жич: Уралдаанд оролцохыг хүсэгчид 91191011, 91146731 дугаараар холбоо барин бүртгүүлнэ үү. 

Онцгойлон: